| |
Оросууд дэлхийн хамгийн хүчирхэг зэвсгийг бүтээж байна
ТОКИО. /NHK/. Умард Солонгос баллистик пуужин харвахаар зэхэж байж магадгүй гэж Японы засгийн газрын албаны хүмүүс мэдэгдлээ.
Умардын харвасан ямар ч биетүүдийг буудан унагаах тушаалыг тэд Японы Өөрийгөө хамгаалах хүчинд өгсөн байна.
Японы Агаарын цэргийн өөрийгөө хамгаалах хүчнийхэн Токиогийн төв дэх Батлан хамгаалах яамны байрны орчим газар-агаар ангиллын пуужинг амдан сөнөөгч пуужингуудыг байрлуулж байгаа ажээ.
Мөн тус улсын Тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчнийхэн Японы эрэг орчимд "Aegis” радарын систем болон пуужинг амдан сөнөөгч пуужингуудаар тоноглосон хөлөг онгоцуудыг байрлуулж байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Пхеньяны харвасан пуужин нь "Mусудан” пуужин байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Харин харвасны дараахан тэдгээр пуужингууд бүгд дэлбэрчээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Умард Солонгос пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмж ашигладаг учраас "Mусудан” пуужин харвахаар зэхэж буй эсэхийг илрүүлэх нь төвөгтэй байдаг.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ.мн