|
Видео

Шинэ мэдээ

С.Анхбаярт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ

С.Анхбаярт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ

 

"ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг албан тушаалаа урвуулан авлига авсан гэх асуудлаар шүүхээс  өмнө нь хорих ялаар шийтгэсэн байсан юм. 

Тодруулбал Ц.Нямдоржийн багшийн хүү, хуурай дүү гэх  С.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс хянан хэлэлцжээ. Шүүхээс С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Дэмбэрэлням, С.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна.

Ингэхдээ Л.Дэмбэрэлнямд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 14 сая төгрөгөөр торгох, С.Анхбаярт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчилжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.