|
Видео

Шинэ мэдээ

А.Мэндбат нарт холбогдох хэргийг хэвээр үлдээжээ

А.Мэндбат нарт холбогдох хэргийг хэвээр үлдээжээУлсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар энэ сарын 12-нд Вэй Хун Ван, Хан Рун Пин, Д.Нанжидсүрэн, А.Мэндбат нарт холбогдох хэргийг хэлэлцжээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Вэй Хун Ван, Хан Рун Пин нарыг бүлэглэн, давтан үйлдлээр татвараас зайлсхийж онц их хэмжээний хохирол учруулсан, Д.Нанжидсүрэнг хээл хахууль авсан, Вэй Хун Ванг хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон билээ.

Ингэхдээ Вэй Хун Ванд 6.6 жил, Хан Рун Пинд 5.1 жил, Д.Нанжидсүрэнд төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 1.6 жилийн хорих ялыг оноосон юм. Энэхүү ялыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна.

Вэй Хун Ван нь "Хунлиан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хан Рун Пин, А.Мэндбат нартай хамтран 2008-2011 онуудад БНХАУ-аас өөрийн компанийн нэр дээр 3645 мотоцикль, 3251 ширхэг сэлбэг, Монгол Улсын гурван иргэний нэрээр 8177 мотоцикль буюу нийт 11822 ширхэг мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирээд худалдан борлуулахдаа компанийнхаа ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй 485 сая 743 851 төгрөгийн буюу онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Мөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Нанжидсүрэнд хоёр сая орчим төгрөгийг хахуул өгч дээрх үйлдлээ нуун дарагдуулсан юм.

Монголын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler