|
Видео

Шинэ мэдээ

Алдарт хөгжимчин С.В.Судзиловский Монголд иржээ

Алдарт хөгжимчин С.В.Судзиловский Монголд иржээ

 


ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, алдарт хөгжимчин С.В. Судзиловский  монголд ирлээ.  Тэрээр өнөөдөр морин хийлийн "Мастер класс” тоглолтоо Монгол Улсын консерваторийн концертын танхимд зохион байгуулах юм байна.  С.В. Судзиловский  нь урын сандаа морин хийл хөгжмийн 130 гаруй бүтээлтэй.  Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ний тайзнаа болон дэлхийн олон орны сонсогчдод уран бүтээлээ толилуулсан юм. Түүний ховор авьяас, ур чадвар, хөгжимдөх тенхникийг хөгжим шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг байна.  Хөгжмийн гүн гүнзгий мэдрэмж, гялалзсан авьяас чадвар нь түүнийг ийнхүү дахин давтагдашгүй уран бүтээлч болоход нь нөлөөсөн. С.В. Судзиловский эх орныхоо орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн ажээ.

 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler