|
Видео

Шинэ мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шүүгчдийн нэг С.Төмөрбат хөрөнгөө тайлагнав

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шүүгчдийн нэг С.Төмөрбат хөрөнгөө тайлагнав

 


ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид гавьяат хуульч Л.Бямбаа амиа алдсан билээ.
Тэгвэл түүний хүү шүүгч С.Төмөрбат үндэслэлгүйгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэгээр нэрлэгдээд байгаа бөгөөд ээжийнхээ хамт шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл ч байна.
Ээжийнхээ үхэлтэй холбогдуулан мэдээлэл хийсэн тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэдгээ ч тайлбарласан байгаа юм.
"Миний ээж амиа хорлохоор хүн биш. Ээжийгээ ийм байдалд оруулчихаад ингэж ярилаа гэх л байх. Ээжийг минь мэдэх Монголын маш олон хуульчид худал гэдгийг нь нотолно. Зарим улстөрчид сүүлийн үед Монголын шүүгчдийг өөрсдийн тоглоом болгон ашиглаж байгааг хэлж байна. Ийм харамсалтай зүйл болчихоод байхад Цагдан хорих газрынхан яагаад хугацаа алдаж бидэнд мэдэгдсэнийг ойлгохгүй байна.
Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ажилчид ээжийг оройны 21.40 минутад нас барьсан. Цагдаагийн 102 утсанд 00.15 цагт дуудлага ирсэн гэж хэлсэн. Тэр болтол бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу ажлын өдрүүдэд ганцаарчилсан уулзалт хийх эрхийг эдлүүлээгүй.
Мөн ээжийг сэжигтнээр татаж, баривчилсан тогтоолоо танилцуулаагүй. Салхитын мөнгөний ордтой холбоотой тодорхой мэдээлэл надад байхгүй. Гэхдээ миний ээж ямар нэгэн хууль бус үйлдэл хийх хүн биш. 2018 оны хавар нэр бүхий шүүгчдээс хөрөнгө оруулгын мэдүүлгийг АТГ авсан. Би 2015 оны тавдугаар сард өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбогдуулан зохих тайлбарыг нотлох баримтын хамт АТГ-т өгсөн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал гарсан байна билээ.
Өнөөдөр надад байгаа хөрөнгө гэвэл 2011 онд худалдаж авсан автомашин, хоёр ширхэг орон сууц миний нэр дээр байдаг. Нэг орон сууц нь найман хувийн ипотекийн зээлтэй байгаа. Нэг орон сууц нь намайг шүүгч болохоос өмнө ажиллаж байсан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр надад олгогдсон орон сууц. Үүнээс өөрөөр гарт мэдрэгдэх үнэ цэнэтэй гэх хөрөнгө надад байхгүй. Би өнөөдөр банканд цалингийн хоёр зээлтэй амьдардаг” хэмээв.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler