|
Видео

Шинэ мэдээ

Шүүгч эмэгтэй юуны учир амиа алдав

Шүүгч эмэгтэй юуны учир амиа алдав

 


ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон байсан шүүгч асан Б нь амь насаа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарлаа.  
Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэнэ. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч 67 настай Л.Бямбаа гэгч байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гараад удаагүй байж.
Бас өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар Салхитын ордны мөнгөний хэрэгт АТГ-аас таван хүнийг цагдан хорьсны дунд шүүгч нар ч байсан гэх. Талийгаачийг Ш.Мөнгөншагайгийн хамтаар нэг өдөр баривчилсан байжээ.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Өнөөдрөөс эхэлж ямар нэгэн мэдээлэл өгөх байх. Ямартаа ч амиа хорлоогүй болно” гэжээ.
Тэгэхээр талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй. Тэгээд ямар ч гадны нөлөөгүй мэт харагдуулж, амиа хорлосон болгосон байж таарах вий гэсэн таамаглал гарч эхэлжээ. Түүнийг авлига албан тушаалтнуудтай холбоотой хэргийн талаарх их зүйл мэдэж байсан учраас ийнхүү амийг нь егүүтгэсэн байж магадгүй гэсэн хардлага ч төрж эхлэв.
Талийгаач нь салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.
Тэгвэл авлига албан тушаалтны хэргийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тэднийг цагдан хорьсон байгаа юм. Тиймээс эднийхээс тодорхой мэдээлэл өгнө гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлэв. Энэхүү харамсалтай хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Үнэхээр талийгаач гадны нөлөөгүй амиа алдсан уу, эсвэл гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг шүүхийн шинжилгээгээр тодорхой болно.
Өнөөдөр АТГ-аас цаг үеийн ээлжит мэдээлэлээл хийнэ. Энэ үеэрээ тодорхой мэдээлэл өгөх болов уу.
Талийгаач Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-нд Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Дээд, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч байсан бөгөөд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан нэгэн байв.
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажиллаж, шүүн таслах ажиллагааны зохих дадлага туршлагатай болсон.
2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа "Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж байжээ.
Энэхүү харамсалтай, эргэлзээтэй хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг эргэн мэдээлэх болно.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler