|
Видео

Шинэ мэдээ

Холимог тулаанч Х.Амартүвшин АНУ-д ялалт байгууллаа

ММА буюу холимог тулааны спортын тамирчин Хүүхэнхүүгийн Амартүвшин АНУ-д болсон Chosen Few хэмээх тулааны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзлээ.

 

Х.Амартүвшингийн хувьд холимог тулаанаар Монгол Улсдаа гурван удаа аварга болж байсан бол олон улсын тавцанд 10 дахь тулаанаа хийсэн нь энэ байлаа.

Өдгөө 33 настай тэрбээр жүдо бөх, рагбигаар мөн хичээллэдэг туршлагатай тамирчин билээ.

Х.Амартүвшин энэ удаад дээд жиндээ өрсөлдлөө. Тодруулбал 77 кг-ийн жинд тулалдсан бөгөөд түүний өрсөлдөгч нь 180 см өндөртэй АНУ-ын тулаанч Дарин Олир байлаа.

Манай тулаанч улаан булангаас гарч, 3 тойргийн турш тулааныг байлдан дагуулж эрчтэй, тэсрэлттэй байснаар шүүгчдээс илүү үнэлгээг авч чадлаа.

Ийнхүү тэрбээр Chosen Few-14 тэмцээнд ялалт байгуулж, Монголын тулаанчдаас MMA-ийн төрөлд Америкад аварга болсон анхны тамирчин болон түүхэн амжилтыг үзүүллээ. Х.Амартүвшин 10 олон улсын дэвжээнд 10 тулаан хийхдээ 6 ялж, 4 ялагдаад байгаа юм.



24barimt.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler