![]() |
Видео
Шинэ мэдээ
С.Мөнхчулууныг намынхаа бодлогыг дагаагүй гэдэг үндэслэлээр МАН-аас хөөхөөр яригджээ
Улмаар дахин хураалт явуулахад С.Мөнхчулуун НИТХ-ын 43 төлөөлөгчдийн 24-ынх нь буюу олонхийн санал авч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож, харин түүнтэй өрсөлдсөн С.Амарсайхан НИТХ-ын 16 төлөөлөгчийн санал авсан юм.
Гэсэн ч Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх түүнийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батлахаас татгалзаж буйгаа 2 сарын 15-нд НИТХ-д мэдэгдсэн.
Үүнээс гадна
МАН-ын Хяналтын хороо НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намынхаа бодлого, шийдвэрийг дагаагүй гэсэн үндэслэлээр намын гишүүнчлэлээсээ хасахаар яригдаж буй аж.
МАН-ын Удирдах Зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн билээ.
Ч.Явуухүү
sonin.mn
