|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдлээ

 


НИТХ-аас олонхийн санал авч Хотын даргаар сонгогдоод байсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, уг бичгээ НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд  "НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.

НИТХ өнгөрсөн нэгдүгээр сард хуралдаж, Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж 55.8 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  хотын даргаар сонгогдсон байдаг.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler