|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар батламжлахгүй нь тодорхой болжээ

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар батламжлахгүй нь тодорхой болжээ

2019 оны 1 сарын 16-нд НИТХхуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгохоор санал хураалт явуулсан ч нэр дэвшсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын санал 21:21 харьцаатай тэнцэж, нэг санал дээр гурвалжин тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцон дахин санал хураахаар болсон билээ.

Улмаар дахин хураалт явуулахад С.Мөнхчулуун НИТХ-ын 43 төлөөлөгчдийн 24-ынх нь буюу олонхийн санал авч  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож, харин түүнтэй өрсөлдсөн С.Амарсайхан НИТХ-ын 16 төлөөлөгчийн санал авсан юм.
Гэсэн ч  Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх түүнийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батлалгүй өнөөдрийг хүрээд байна.
Тэгвэл тэрээр С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилолгүй, НИТХ-д буцаах нь тодорхой болжээ.
 
 Өчигдөр ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ тухай:
 
"Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хотын дарга бол нийслэлийн томоохон асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан. Энэ ч утгаараа өөрчилье гэж Ерөнхий сайд хандсан. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд НИТХ-аас нэр дэвшүүлсэн иргэнийг нэг удаа буцаах боломжтой. Иргэдийн хурлаас гаргасан тэр шийдвэрийг хуулийнх нь хугацаанд шийдвэрлэх байх”
 
хэмээсэн юм.
 
 
Хэрэв Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх 2019 оны 1 сарын  16-нд НИТХ-ын хурлаар Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлалгүй буцаавал НИТХ дахин хуралдаж, Нийслэлийн Засаг даргыг шинээр сонгох учиртай.

sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler