|
Видео

Шинэ мэдээ

Р.Амаржаргал айлгаж чадлаа, том юм аа

Эдийн засгийг эрчимжүүлэх, ал­дагд­сан итгэлийг сэргээх зорилго бү­хий УИХ-ын намрын чуулган яв­цуу улстөржилтөд автав. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн газ­рын бүтцийг өөрчлөх тухай т­ө­сөл оруулж ирсэн нь зөвхөн бүтэц биш бүрэн бүрэлдэхүүнээрээ огц­рох хэмжээний өөрөө өөртөө тавь­сан өгөөш болж хувирсан нь нам­рын улстөржилтийг сэдрээх гол үн­дэс боллоо.

Халуун гэхээсээ илүү гашуун улстөржилтийн түүх нэг иймэрхүү эхэллээ. Нэгэнт Н.Ал­­танхуяг огцорсон болохоор да­­раа­гийн Ерөнхий сайд хэн бэ гэ­дэг асуулт Ардчилсан намын за­рим нэгний сандал суудлын тө­лөөх битүү амбийцыг ил гар­га­сан бол Ардын намынхны за­саг­лах амбийцыг сэдрээлээ. Н.Ал­­танхуягийн дараагийн "үе зал­гамж­­лагч” хэн бэ. Явцуу утгаараа Ард­­чилсан намын Ерөнхий сайд хэн бэ, өргөн утгаараа бол  Мон­гол Улсын Ерөнхий сай­даар хэн то­милогдох бол гэдэг монгол­чуу­дын төдийгүй гадны хөрөнгө оруу­лагчдын сонирхлыг татаж бай­лаа.

УИХ дахь Ардчилсан на­мын бүлгийн хувьд УИХ-ын ги­шүүн Р.Амаржаргалыг 100 хувь дэмж­сэн нь ч ард иргэдийн болоод нийг­мийн хүлээлтийн эсрэг биш бай­лаа. Харин бүлгээс гаргасан шийд­вэр ҮЗХ-ны хурал дээр унаж,  З.Энх­болд Н.Алтанхуяг нарын хөз­рийг дэлгэсэн хэрэг болов. Тэгвэл Р.Амар­жаргал хэн байсан юм бэ, түү­нийг хэн яаж хувиргасан юм бэ гэдэг асуулт аяндаа гараад ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Р.Амар­жаргалд Ерөнхий сайдад нэр дэвших саналыг УИХ-ын дарга, "Шон­хор” фракцийн толгойлогч З.Энх­болд тавьж, энэ санал нь УИХ дахь бүлгийн хурлаар дэм­жигдсэн ч Р.Амаржаргал өөрий­гөө З.Энхболдыг намын даргын суу­далд суулгах наймааны "хэрэгсэл” бол­но гэж даанч тооцоололгүй, да­лаараа цэвэр даруулчихав бо­лол­той.

Харин З.Энхболд, Н.Ал­тан­хуяг хоёрын хувьд Р.Амаржар­гал дэндүү том улстөрч. Зургаан жилийн турш Ардчилсан намд өөрийгөө дархалж чадсан, дар­галж ч байсан Н.Алтанхуягийг З.Энх­болд нэгэнт өөрийн хүчээр авч чадахгүй байсан учраас Р.Амар­жаргалыг  шинэ Ерөнхий сай­дад нэр дэвшүүлэн "айлгах” мэ­хээр намын даргын суудалд зал­рах нь хэний ч тооцоолоогүй барьц байж. З.Энхболд сөрсөн ба­заар­хуу юм хийчихсэн гэсэн үг. Харин Н.Алтанхуягийн хувьд Шинэчлэлийн гэх Засгийн газрын тэр­гүүн буюу өөрийнхөө "хойд дү­рийг” Ч.Сайханбилэгээр залгамж­луу­лахад Р.Амаржаргал том шавар хаах учраас айв. Харин Ардчилсан на­мын шинэ хуучин хоёр даргын най­руулсан хор Р.Амаржаргал аш­гүй Ерөнхий сайд болох нь гэсэн  ард түмний хүлээлтийг холдуулаад хаячихлаа.  Дээрх хоёр эрхмийн най­руулсан хор нь ч, жор нь ч таарч Ардчилсан намын нэр хүнд шо­роотой хутгалдлаа. Хамтын хү­чээр эв эеийг эрхэмлэдэг Н.Ал­танхуяг, З.Энхболд нарын маск ийн сөхөгдөв.

 Тохирсон ёсоор бол Ч.Сайханбилэгийг З.Энхболд Ерөн­хий сайдад дэмжүүлэх ёстой. Тэр ч утгаараа  хоёул хөтлөлцөн на­мын бүлгүүдийн хуралдаанд өрөө дамжин "байцаагдаж” явна. Ардын намын бүлгийнхэн Р.Амар­жар­галыг Ерөнхий сайдаар дэм­жигдээд орж ирсэн бол  ногоон гэр­лээр батлах байсан. Харин Ч.Сай­ханбилэгийг дэмжчихвэл сө­рөг хүчний үүргээ гүйцэтгэж ча­дал­гүй, засагт хамтрах са­наарх­лаа санаатай санамсаргүй байд­­лаар хэрэгжүүлчих гээд ацан ша­лаанд орчихно. Тэгэхээр Ч.Сай­хан­билэгийн хувьд Р.Амаржаргал бас л том санкц  гэдгийг өөрөө биш ч өрөөл бусад нөлөөллөөс үзүүлж байгаа юм.

Эцэст нь дүг­нэхэд Р.Амаржаргалын том улс­төрч гэдгийг намаараа дэн­чин тавьж наймаа хийсэн АН-ын экс болон эдүгээгийн дарга нар өөрс­дөө нотолчихлоо. Тэд Р.Амар­жар­­галаас айдаг, цэрвэдэг юм бай­­на. Харин Р.Амаржаргалын ту­хайд өөрийнхөө үзэл бодлыг эрс хам­гаалж, өөрийнхөө байр суурин дээ­рээ хатуу зогсох л үлдлээ. Ин­гэж чадахгүй бол зөвхөн албан ту­­шаалын төлөө намын бүлэг дээ­­рээ суудаг, албан тушаалаас бол УИХ-д суудаг юм гэсэн муу муу­хай мессеж түүнийг дагах нь дам­жиггүй биз ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler