| |
Видео
Шинэ мэдээ
Р.Амаржаргал дээр АН тохиролцсон бололтой
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдах ёстой байсан ч ирц
хүрээгүй гэх шалтгаанаар хойшлогдсон. МҮДН фракцийн хэдхэн нөхрийн
толгой шоволзон бусдыгаа хүлээцгээж байснаа Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ,
Д.Зоригт нараас эхлээд залхсан бололтой гарч орцгоосоор удалгүй
харагдахгүй болцгоосон.
Эрх баригч АН-ын хувьд өчигдрийн бүлгийн хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад хэнийг томилох вэ гэдэг маш чухал асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан тул байнгын хорооны хуралдаан байтугай УИХ-ын нэгдсэн чуулганд ч тэр бүр харагддаггүй эрхмүүд уван цуван ирцгээж харагдсан.
Харамсалтай нь саяхнаас АН-д толгойгоо хүчтэйхэн өндийлгөж эхэлсэн МҮДН фракцийнхан бойкот зарласнаар АН-ын бүлэг хуралдаж чадсангүй тарав. Хэрвээ дотоод зөрчилдөөнөөсөө болж бүлэг нь хуралдаж чадахгүй бол энэ долоо хоногт ҮЗХ-оор Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж, батлах нь дахиад худлаа болж магадгүй.
Харин хэн хүний нүдэнд тун тодорхой харагдаж байгаа нэгэн сонирхолтой үзэгдэл нь өнгөрсөн өдрүүдэд болсон улстөрийн тэмцлийн үр дүнд Шонхор, МоАХ тэргүүтэй фракциуд АН-ыг олон жил зангидан удирдсаар ирсэн Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэй Алтангадас фракциас намынхаа тэргүүлэх эрх мэдлийг буцааж авсанд оршиж байна.
Энэ удаад сүүлийн үеийн зоригтой, шийдэмгий тэмцлийнхээ хүчинд АН-аас хөөгдөх, туугдахдаа тулан байж эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд байгаа МоАХ, Шонхор, МҮДН фракциуд нэгдсэн хүч болж дотроосоо дараагийн Ерөнхий сайдыг гарган ирэх тохиролцоонд хүрээд байгаа юм.
2000 онд таван нам нийлж АН-ыг байгуулахад хамгийн идэвхтэй ажиллаж байсан ч удирдагч нарынхаа эв нэгдэлгүй, зүрх зориггүй, улстөрийн хор найруулах туршлага, дутсанаас эрх мэдлийн гадна хаягдсаар ирсэн МҮДН фракц одоо л бусдыг араасаа дагуулах томоохон хүч болж эхлэв.
Н.Батбаяр, Д.Эрдэнэбат, Ц.Баярсайхан, Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ, А.Бакей, Р.Амаржаргал гээд туршлагатай бол туршлагатай, улстөрийн ялалт, ялагдал бүхнийг үзэж хал үзсэн улстөрчдөөс бүрдсэн МҮДН фракциас дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг томилуулах тохиролцоонд МоАХ, Шонхор фракцтай нэгдэж чадсан нь Монголын улстөрд ойрын жилүүдэд байгаагүй томоохон тохиролцоо, ялалт гэж дүгнэж болох юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МҮДН фракцийн Ц.Баярсайхан, Л.Гантөмөр, Р.Амаржаргал нарын нэр яригдсанаас олонхын саналаар Р.Амаржаргал дээр АН-ын бүлэг байр сууриа нэгтгээд байгаа аж.
Өчигдөр орой 18:00 цагийн үед авсан мэдээллээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Р.Амаржаргал сонгогдох нь бараг л тодорхой болоод байгаа гэнэ. Одоо АН-ын энэхүү шийдвэрийг УИХ дахь бусад намын бүлгүүд дэмжвэл асуудал ногоон гэрлээр батлагдах нь тодорхой болж байна.