|
Видео

Шинэ мэдээ

Оросын хүн ам сүүлийн 10 жил анх удаагаа буурчээ

 

Оросын хүн ам сүүлийн 10 жил анх удаагаа буурчээ

 

Оросын статистикийн газар тус улсын хүн амын тоо сүүлийн арван жилд анх удаа буурсан тухай мэдээлжээ. Өнгөрсөн онд Оросын хүн ам 87 мянгаар буурч, энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 146 сая 793 мянган хүнтэй болжээ.

Тус улсын хүн ам сүүлийн удаа 2008 онд бүурч байсан аж. Иймд Оросын Засгийн газар төрөлтийг дэмжих нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Владимир Путин өнгөрсөн оны наймдугаар сард ард иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ, "2020-иод онд манай улс демографийн асуудалтай тулгарахаар байна. Учир нь 25-27 жилийн давтамжтайгаар Орост насанд хүрч буй иргэдийн тоо буурдаг билээ. Энэ нь Аугаа эх орны дайнд хүн амын маш их хохирол амссанаас үүдэлтэй юм.

Хөдөлмөрийн насныхны нөөц буурч эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс ойрын арван жилд хүн амын тогтвортой өсөлтийг хангах цогц арга хэмжээ авах шаардлагатай” гэж байжээ.

 

Б.Туг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler