|
Видео

Шинэ мэдээ

Оросын эдийн засагт долларын үзүүлэх үүрэг нөлөө буурч байгааг мэдээлжээ

Оросын эдийн засагт долларын үзүүлэх үүрэг нөлөө буурч байгааг мэдээлжээ

 Сүүлийн үед Орос улс эдийн засагт нь үзүүлэх долларын үүрэг нөлөөг бууруулж чаджээ гэж "The Wall Street Journal” сэтгүүл тэмдэглэжээ.
Доллараас татгалзсанаар Орос улс санхүүгийн системд чиглэгдэх шинэ хориг арга хэмжээнүүдээс ирэх цохилтыг зөөлрүүлэх бодолтой байна хэмээн тус сэтгүүлд дурдсан байна. Хувь  хүн болон пүүсүүдийн ОХУ-д гадаад валютаар оруулсан орлогын хэмжээ өнгөрсөн 9 дүгээр сард 26 хувь хүртэл буурчээ. Харин экспортоос доллараар орж ирсэн орлогын хэмжээ 68 хувь хүртэл буурсан байна.
"Оросын Хятад улстай хийх худалдаа хурдацтай хөгжиж байгаа нь үүнийг гэрчилж байна. Хоёр улсын худалдааны хувь хэмжээ сүүлийн 4 жилд 4 дахин нэмэгдэж, 19 хувьд хүрчээ. Долларын ноёрхолд цохилт өгөхөөр шийдсэн улсуудтай Орос улс нэгдсэн хэдий ч тус улс доллараас бүрэн татгалзах нь тун хүнд байх болно" гэж "The Wall Street Journal” сэтгүүл тэмдэглэжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler