|
Видео

Шинэ мэдээ

Их аварга Кисеносато зодог тайлахаар болов

 

Их аварга Кисеносато зодог тайлахаар болов

 

Японы мэргэжлийн сумо бөхийн 72 дахь Их аварга Кисеносато зодог тайлахаар болж, энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөөдөр өглөө /2019.01.16/ албан ёсоор мэдэгдлээ.

Их аварга Кисэносато өмнөх 10 башёгийн есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон байв. Харин энэ удаагийн Хацү башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан ч эхний гурван өдөр дараалан унаснаар тэрбээр ийнхүү сумогийн замналдаа төгсгөл тавилаа.

Дэвжээний багш Тагоноура мэдэгдэлдээ "Би түүнийг Их аварга цолонд хүртэл явсанд үнэхээр баяртай байна. Тэр бүх хүчээ дайчлан зүтгэсэн ч түүний Их аварга цолтойгоор барилдсан хоёр жил дэндүү хурдан өнгөрлөө” хэмээн ярьсан байна. Тэрбээр бэртэл гэмтлийн улмаас сүүлийн нэг жил гаруй хугацаанд бараг барилдаагүй юм. 

Япончуудын хүсэн хүлээсэн Ёкозүна /Их аварга/-тай болох мөрөөдлийг Озэки Кисеносато 2017 оныг гайхалтай эхлүүлж хоёр башё дараалан нэг болон гуравдугаар сард дараалан түрүүлсэн амжилтаар 72 дахь Их аварга болсон билээ. Тэрбээр мөрөөдөлдөө хүрсэн ч гуравдугаар сард 70 дахь Их аварга Харүмафүжитай хийсэн барилдаанд мөрөөрөө дарж унан ялагдсан. Түүнээс хойш ийнхүү 10 башёд тэмцээнийг дундаас нь орхиод байсан юм.

Өдгөө 32 настай Кисэносато нь анх 2002 оны гуравдугаар сард сумо бөхийн ертөнцөд хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон юм. Улмаар 8 жилийн дараа 2012 онд Озэки цолонд хүрч, 2017 онд Их аварга цолыг хүртсэн. Тэрбээр 1998 оноос хойш энэ цолонд хүрсэн анхны Япон сумоч болж чадсан юм. Аварга цол хүртсэнийхээ дараа цээжний булчингийн бэртэл авсан нь түүний карьерийг өндөрлүүлэх шалтгаан болжээ.

Дашрамд сонирхуулахад, Анх түүнийг Ёкозүна цол хүртэхэд нь түүний ааваас сурвалжлагч: Таны хүү ёкозүна боллоо. Танд юу бодогдож байна гэхэд, "Зодог тайлах нь л хурдан болох байх даа” хэмээн хэлж байсан билээ. 

 

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler