| |
Видео
Шинэ мэдээ
Хацү башё: Аварга Кисеносато гурав дараалан уналаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё гуравдахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр цол ижил сэкиваке Такакейшо - Тамаваши нарын барилдаан Такакейшогийн ялалтаар өндөрлөж мэргэжилтэнүүдийн анхааралд орж эхэллээ. Тэгвэл башё болгонд түрүүлэхийн төлөө барилдах ёстой озеки цолт Гойёдо, Точиношин, Такаясү нар гурвуулаа унаж хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалав.
Ёкозүна Хакүхо комүсүби Ичиножо нарын барилдаан өнөөдрийн онцлох барилдаан байсан ба хүнд барилдааны эцэст Хакүхо барьцыг нь тавиулж хөнтөрч давлаа. Тэгвэл япон аварга Кисеносато өнөөдөр Точиозантай барилдан унасанаар гурав дараалан унаж Том асуулт өөртөө үлдээлээ. Маргааш тэрбээр маэгашира Нишигикитэй барилдахаар оноолт таарчээ.
Мөн Аварга Какүрюү М.Ананд өнөөдөр маэгашира Нишигикитэй барилдан унасанаар дуулиан дээр тос нэмлээ. Аварга болон озеки цолтонууд муу барилдаж буй энэ цаг үед энэ нэр төрийг Хакүхо аварга л үүрэхээр болж байна.
Хацү башёд давсан үзүүлэлт
Эхний гурван өдрийн байдлаар
Хакүхо - Ичиножо 3-2
Кисеносато - Точиозан 0-1
Какүрюү - Нишигики 1-3
Гойёдо - Митакеуми 0-3
Такаясү - Хокүтофүжи 1-3
Точиношин - Мёогирюү 0-1
Такакейшо - Тамаваши 1-2
Чиёошома - Дайамами 2-1