|
Видео

Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Пакистанд айлчилна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Пакистанд айлчилна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Мария Фернанда Эспиноса Пакистанд таван өдрийн айлчлал хийхээр болсон тухай тус улсын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдээлэв.


М.Эспиноса 2018 оны есдүгээр сард Ерөнхий Ассамблейн тэргүүнээр сонгогдсоноос хойш Ази-Номхон далайн бүс нутгийн оронд хийж буй анхны айлчлал энэ болж байна. Тэрбээр нэгдүгээр сарын 18-22-нд хийх айлчлалынхаа үеэрээ тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдтай уулзалт хийх ажээ.

 


"Ерөнхий Ассамблейн тэргүүн албан ёсны уулзалтуудаас гадна Пакистаны парламентын эмэгтэй гишүүдтай уулзаж, Энхийг сахиулах сургалтын төвд зочилно” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Мөн тэрбээр айлчлалынхаа хүрээд академийн гишүүд, судалгааны төвийн мэргэжилтнүүд болон оюутнуудтай уулзах юм байна.

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler