| |
Видео
Шинэ мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулган эхэллээ
Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч, Эквадорын Ерөнхий сайд асан Мария Фернанда Эспиноса Ерөнхий Ассамблейн энэ оны ажлыг тунхаглан хуралдааныг нээсэн байна.
73 жилийн хугацаанд дөрвөн эмэгтэй Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэдний нэг болох Мария Фернанда Эспиноса хүйсийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдэв.
Мөн тэрбээр, "хүйсийн тэгш байдлыг хангах; дүрвэгч болон цагаачдын асуудлаар шинэ хэлэлцээр байгуулах; залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ажлын байр шинээр бий болгох; байгаль орчныг хамгаалах; хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах; НҮБ-д шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлэх; аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх гэсэн долоон тэргүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллахаа онцлон тэмдэглэлээ.
Түүний мэдээлснээр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болох 100 орчим нэгдсэн хуралдааны үеэр гишүүн 193 орны төлөөлөгчид 330 тогтоолын тухай хэлэлцэх ажээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган нь уламжлал ёсоор НҮБ-ын гишүүн 193 орны төр засгийн тэргүүн нар болон Гадаад хэргийн сайд нарыг хамарсан долоо хоног үргэлжилдэг хуралдаануудаар эхэлдэг билээ.
Ерөнхий хэлэлцүүлэг энэ сарын 25-наас ирэх сарын 1-ны хооронд болно.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг