| |
С.Эрдэнэ: УИХ-ын дарга дархлаатай байх ёстой
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүй байгаа. Бид нам дээрээ ярилцах ёстой. Үүний дараагаар албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Өнөөдөр нэг хүний хувьд бие дааж байр сууриа илэрхийлэх боломжгүй.Энэ асуудал нэг хүний, УИХ-ын даргатай холбоотой асуудал биш. Бүхэл бүтэн парламентын дархлаатай холбоотой асуудал. 1990 онд Үндсэн хуулийг баталсан хүмүүс алсыг харж боловсруулан баталсан байгаа. Ялангуяа Үндсэн хуулийн эцэг н.Чимид гуай Үндсэн хуулийн дархлаан дээр их анхаардаг. Өнөөдөр улс орны бодлогыг гол тодорхойлдог, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг ҮАБЗ-ийн гурван гишүүн аль аль нь дархлаатай байх ёстой. Тэр дундаа УИХ-ын дарга дархлаатай байх ёстой. Тэгэхгүй бол парламентад олонхи болсон намын дарга нь дуртай цагтаа солиод, засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орно. Хариуцлага тооцох тусдаа заалт байгаа. ҮХЦ-ийн дүгнэлтээт Ц.Нямдорж УИХ-ын даргаасаа огцорч байсан. Зохицуулалт нь байгаа. Тиймээс би гишүүдийн олонхиор шийдээд явахыг зөв хувилбар гэж харахгүй байна. Өнөөдөр АН-ын бүлэг хэлэлцээгүй байгаа учир албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.
-Энэ асуудалдтанай нам хэзээ байр сууриа илэрхийлэх вэ?
-Бид улс төрийн процесс, эрх баригч хүчний байр суурийг харж байна. Тийм учраас одоохондоо яарахгүй байна.
-Орд газруудыг төрд авч байна. АН үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Манай АН үзэл баримтлалтын төслөө боловсруулаад өчигдөр УДШ-д өгсөн. Манай намын үзэл баримтлалын гол санаа байгаа. Баруун төвийн үзэл баримтлалтай, хувийн өмч, зах зээлийн зарчмаар улс орны эдийн засаг цаашаа хөгжих ёстой гэсэн байр суурьтай. Бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Өнөөдөр дэлхийд сонгодог жишээ байна. Тухайлбал, Венесуль. Топ нөхөр гарч ирээд төрд бүх зүйлээ аваад, нефтиэ үнэгүйдүүлж, дүрвүүлж байна. Тиймээс бид стратегийн ордод төр тодорхой хувьтай байх ёстой. Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг. Иргэдээд хувь оногдуулах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хураагаад явбал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна.
-Гишүүд ЖДҮСХ-гаас зээл авсан асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Өнөөдөр хулгайг жижиг, том гэж яриад байна. Хулгай бол хулгай. Тухайн үед 10мянган төгрөг хулгай хийгээд 10 жилийн ял аваад явж байсан. Хууль иргэддээ тэгш үйлчлэх хэрэгтэй. Тэрбум тэрбумаар нь тэгшитгэн хуваарилсан зохион байгуулалттай төрийн луйвар харагдаад байгаа юм. Үүнийгээ зээл, төлнө гээд байна. Нэгэнт хуультай, шүүхтэй орон бол шийтгэлээ ногдуулах хэрэгтэй. АН үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Хамгийн аюултай нь гурван хувийн зээлээр аваад банк,бусаар дамжуулж мөнгө хүүлсэн. Иргэдэд очих боломжийг эрх мэдэл,мэдээллийн давуу талаа ашиглаж авсан нь туйлын буруу. Засгийн газрын кабинетын гишүүд зээл авсан байна. УИХ хуралдвал энэ асуудлыг оруулж ирэх байх. Гэтэл хуралдаандаа суухгүй, өөрсдийн гэмт хэргийн мөрийг баллах сонирхол байна уу гэж харж байна.
-Д.Дорлигжавыг баривчиллаа. Танайх намын гишүүнчлэлээс хөөх үү?
-Д.Дорлигжав даргын хувьд манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол манай намын дүрэмд заалт байвал шийднэ. Заалт байхгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.
-Танай нам УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?
-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр шударга ёс яриад байгаа хүмүүс тэр тогтоолд гарын үсэг зурах байх гэж бодож байна.
-Та жагсаалыг дэмжиж байна уу?
-Иргэд сайн дураараа жагсаж, цуглах эрх нь нээлттэй. Эрх барьж байгаа нам хэний эсрэг жагсаад байгаа нь мэдэгдэхгүй,ойлгомжгүй байгаад нь гайхаж байна. Хэн нь хэнийхээ эсрэг жагсаад байгааг би ойлгохгүй байгаа.
Н.Энх