|
Видео

Шинэ мэдээ

Цагдаагийн байгууллага "Сар-шинэ 2019" нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

 

Цагдаагийн байгууллага "Сар-шинэ 2019" нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар "Сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээ нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилготой.
Дээрх арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг  төлбөртэй авах, санамж, сэрэмжлүүлэг гаргах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх зэрэг ажил, арга хэмжээг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.     
Иймд иргэн та цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллаарай.

 
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler