Өдрийн ажилд гарах өрсөлдөөн их байна
-Замын цагдаагийн ойролцоо, ахиад нэг хүн байна уу?
-Хоёулаа бол гараад шидчихмээр л байна.
-Ганцаараа яваа хүн алга уу, заавал “хосоороо” юм уу?
-За, би явчихдаг юм бил үү.
-Та архи дарс уугаагүй биз дээ?
-Үгүй үгүй.
Ийм яриа III, IV хорооллын эцэст байрлалтай өдрийн ажлын бирж “Самушил”-д өчигдөр 07.30 цагийн үед өрнөж, зургаан эрэгтэй хамт гараад явлаа. Төд удалгүй
-Улбар шар хүрэмтэй нөхөр орж ирэв үү?
-Үгүй ээ.
-Дөнгөж сая зам хөндлөн гарах хооронд ард үлдээд алга болчих юм, ойр хавьд харагдсангүй. Ахиад нэг хүн авахаас. Баянхошуунд чингэлэг буулгана гэсээр нэг залуу дөрвөн хүнтэй баг бүрдүүлээд гарч одов.
Өдрийн ажлын бирж буюу “Самушил” нь хорооллын эцэст байрлалтай жижгэвтэр байшингийн гуравдугаар давхрын нэг өрөө. Өчигдөр биднийг тэнд очиход ажил хайсан, ажилд гарахаар зэхсэн олон хүнхөлхөж байлаа. Ажлын хувцас өмсөж, үүргэвч үүрсэн хүмүүс “Самушил”-ын гадна зогсоцгоон тамхилж, зарим нь оффист утсаа “маажин”-гаахаана, ямар ажил гарч буйг сонсон, бас аль зүг рүүявах саналаа хэлцгээх аж. Эрчүүд ихэвчлэн барилга болон зам завсар, ногоон байгууламж, тохижилтын ажилд явцгаадаг бол эмэгтэйчүүдэд цэвэрлэгээний ажил олдоно. Нэг эмэгтэй цаг орчим хүлээсэн ч “ажил орж ирээгүй”. Баянголдүүргийн XI хороо Зурагтад амьдардаг тэрбээр “Манайх Баянхонгорын айл. Аймгийн төвдөө амьдардаг ч хоёр оюутнаа даган сүүлийн гурван жил хотод айлын хашаанд өвөлжиж байна. Өдрийн ажлын биржээр зуучлуулж цөөнгүй удаа ажилд гарч, ашиглалтад дөнгөж оруулсан орон сууцын цэвэрлэгээ хийсэн. Өнгөрсөн хавар 10.00-19.00 цаг хүртэл ажиллахдаа, 30 орчим минут амарч хооллоод, өдөрт 80 000 төгрөгийн цалин авсан. 10-аад өдөр ажиллаад сая гаруй төгрөгийн цалин авсан нь наддаа болоод л явчихсан. Өдөртөө цалингаа авдаг, ажил хиймээр бол ирээд ажиллачихдаг нь тун зүгээр шүү” хэмээн ярив. Харин ХААИС-ийн гуравдугаар дамжааны нэгэн оюутан “Би өнгөрсөн хавраас хойш долоо хоногт 2-3 өдөр ажиллаж байгаа. Голдуу барилгын туслах хийдэг. Өнгөрсөн зун явган хүний зам засах, бетон хуулах ажил олон удаа хийсэн. Өдрийн цалин 90 000-100 000 төгрөг. Үүнээсээ хоёр мянгыг л суутгуулж, үлдсэнийг нь оройдоо авчихдаг. CU, GS-25 зэрэг дэлгүүрт ажиллахад нэг цагт 6000-7000 төгрөгийн цалинтай нь бага үнэлгээ. Барилга, замын ажил хэцүүболовч цалин өндөр. Бас үргэлж ажиллаад байхгүй, боломжтой үедээ хийдэг нь таалагддаг” гэв.
Өдрийн ажлын бирж нь ажилтан, ажил олгогч хоёрыг холбож, аль алиных нь эрх ашгийг хамгаалахыг хичээдэг гэсэн. Ажилд гаргаж буй хүмүүстээ бараг ганц л шаардлага тавьдаг нь архи уугаагүй байх. Мэдээж ажлаа цалгардуулахгүй, цагаа баримталж, тухайн өдрөө бүрэн ажиллаж чадвал компаниудаас захиалга ч тасрахгүй, хаана, хаанаа өгөөжтэй гэсэн үг. Харин ажил олгогчид тэднийгилүүцагаар ажиллуулахгүй, өдрийн хоолтой байлгах, мөн тухайн ажлын нөхцөлд тохирсон хувцас хэрэгслээр хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай сануулж, гэрээ хийж, цалинг нь тохирсон байдаг. Энэ талаар дээрх “Самушил”-н менежер “Ажил олгогчид хамгийн гол нь ажлаа хаяад явчихгүй, өдрийн ажлыг нь нугалалцаад өгөх, архи, согтууруулах ундаа хэрэглээгүй хүн авах сонирхолтой. Манайх одоогоорөдөрт70-90 хүн ажилд зуучилж байна. Барилга, зам засварын ажил улирлын чанартай учраас хүйтрэхээр захиалга буурдаг. Гэсэн ч өвөлд өдөрт 30-40 хүн ийш, тийш зуучлаад л байдаг юм. Зун бол тун ачаалалтай. Өдөрт 150-200 хүн ажилд явуулна. Цалинг ньажлаадууссаныхньдараа оройд нь олгодог бөгөөд зуучлалын хөлснөөс өөр ямар нэгэн татвар шимтгэл авдаггүй” гэлээ. Тэдажилчдын цалингийн хэдэн хувийг зуучлалын хөлсөндавдгаа хэлэхээс татгалзсан бөгөөд ажил олгогчтой тохиролцож шийддэг гэсэн. Бас хөдөлмөр зуучийн байгууллагууд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвшөөрөл тэйгөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатарт дээрх “Самушил”-ын 10 гаруй салбар бий гэнэ.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 4.5, хөдөлмөрийн дутуу ашиглалтынхУлаанбаатарт 6.3 хувьтай байсныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны тайланд дурджээ. Энэ нь хөдөлмөрийн насны, ажиллах боломжтой хүмүүсийн 4-6 орчим хувь нь л ажилгүй гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5540 байсныг ҮСХ-ны тайланд мөн бичжээ. Онолын хувьд ажилгүйдлийн түвшин 4-5 хувь, жилд 0.5-аас ихгүй хувиар нэмэгдэж байвал анхаарал татахгүй гэж үздэг аж. Манай орны хувьд сүүлийн гурван жилд өмнөх оныхтойгоо харьцуулахад өсөж, буурч, хэлбэлзэж байсныг ажилгүйдэл хэвийн түвшинд гэж ойлгож болно. Гэхдээ бодит байдалд ажилгүйчүүдолон, хөдөлмөрлөххүн олдохгүй байх нь элбэгшсэн. Хэдийгээр өдрийн ажлын биржид өглөөгүүр хүн оволзож, ийш тийш ажилд явахаар өрсөлдөж байгаа ч хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний дутагдалд орсон нь үнэн. Үүнд олон шалтгаан бий. Юуны түрүүнд мэргэжлийн чиг баримжаа алдагдан, зарим мэргэжилтэн ховордон, зарим нь илүүдсэн. Нарийн мэргэжлийн мэргэжилтэн, мэргэшсэн ажилчид цөөрсөн. Нэмээд хөдөлмөрийн үнэлэмж доогуур, цалин хөлс бага байгаа нь хүмүүсийн ажил хийх идэвхийг бууруулж буй. Барилга, замын засварт ажиллуулаад цалингаа өгдөггүй, хүмүүсийн хөдөлмөр мөлждөг зэргээс шалтгаалж хөдөлмөрийн зах зээл гажуудан, ажиллах хүчний хомсдол хаа сайгүй нүүрлэсэн. Үүнээс гадна залуучууд, оюутнууд гэлтгүй аль ч насныхан сэтгэлзүйн ачаалал авалгүйгээр дуртай үедээ ажиллах, өдөртөө цалингаа авдаг байх, өөрөө өөртөө ажлын байр бий болгох, сонирхож дурладаг зүйлсээ хөгжүүлж орлого олохыг илүүд үзэх хандлага өссөөр байгаа нь анзаарагддаг.
Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас (ХХҮЕГ) есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөр халамжийн хэлтсүүд болон төрийн, төрийн бус байгууллагууд хамтран иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр сургалт, мэдээлэл өгч хэвшсэн гэв. Мөн “Ejobs” платформыг хөгжүүлж, ажил хайгч иргэд, ажлын байрны захиалгыг нэгтгэн, цахимд байршуулснаар сүүлийн хоёр жилд 50 000 орчим хүнийг байнгын ажилд зуучилсныг ХХҮЕГ-аас мэдээллээ.
Үүнээс гадна Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр татвар төлөх хуультайг мартаж болохгүй. Хэдийгээр хувийн хөдөлмөрийн бирж, зуучийн байгууллагаар дамжуулан ажил хийсэн ч татвар, эрүүлмэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж, иргэний үүргээ биелүүлэх учиртай. Эдгээрнь нийгмийн суурь үйлчилгээ болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаа, цэргийн байгууллага зэргийг тасралтгүй ажиллуулахад хувь нэмрээ оруулдагюм. Тэгвэл “Самушил”-аас ажилд зуучлуулдаг иргэд татвар төлдөггүй гэсэн. Хэдийгээр цөөн хүн, биржээр дамжуулж ажил хийж орлого олж буй ч татвар төлөхгүй байх нь далд эдийн засгийг өөгшүүлэх сул талтай. Харин хөдөлмөрийн бирж нь өөрсдөө татвар төлдөг, эсэх талаар Баянголдүүргийн татварын хэлт сийнхнээстодруулахад “Дүүргийн нутаг дэвсгэр дэхбүх аж ахуйн нэгж үйл ажиллагааны тайлангаа ирүүлж, татвараа төлдөг. Хөдөлмөрийн бирж ч тийм үүрэгтэй. Хэзээ, хэдэн төгрөгийн татвар төлснийг одоогоор хэлэх боломжгүй” гэлээ.
С.Дулам
https://www.unuudur.mn/a/278612
