| |
Видео
Шинэ мэдээ
Мансууруулах төрлийн бодисыг гар аргаар тарьдаг этгээдүүдийг саатуулжээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Гааль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй явуулжээ.
Дээрх арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон аж.
Эдгээр хэргийг үйлдсэн Ч, А, Б, Т, Д, Г нарыг баривчлан гэмт хэргийг таслан зогсоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.