| |
Видео
Шинэ мэдээ
Гэмт хэрэг 54 хувиар буурчээ
Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж иргэд, байгууллагаас 6726 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн.
Энэ хугацаанд /2018.12.29 - 2018.01.02/ бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар буурсан байна.
Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 53%, хулгайлах 73%, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50%, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 88%, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 65 хувиар буурчээ.