|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Хугацаа нь дууссан хүнсний түүхий эд хадгалж байжээ

Хугацаа нь дууссан хүнсний түүхий эд хадгалж байжээХУД-ийн 4-р хороо, "Хүннү Молл" төвд байрлах "Абсолют кэш энд керри” ХХК-ийн талх, нарийн боовны цехийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулахад хугацаа нь дууссан хүнстэй холбоотой зөрчил илэрчээ.    

 

Тодруулбал, тус цехийн агуулахад 10 нэр төрлийн /бялуу чимэглэгч, өтгөрүүлсэн сүү, бор цагаан шоколад, хуурай өндөгний цагаан гэх зэрэг/ 103.3 кг, 75 л буюу 3,125,025 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан хүнсний түүхий эд хадгалсан зөрчил илэрсэн байна. 

Удахгүй болох гэж буй шинэ жилийн баяртай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын захирамжийн дагуу нийслэлийн МХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалт үргэлжилж байна. 

 
 
 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler