|
Видео

Шинэ мэдээ

“Сүнжин гранд”-ын агуулахаас Туул голоос барьсан их хэмжээний загас гарчээ

БНСУ-ын иргэн,  Монгол иргэнтэй хамтран Туул голоос загас агнаж, агнасан загасаа "Сүнжин гранд” зочид буудалд хадгалан улмаар ресторанд нь  хоол бэлтгэдэг  байсныг Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчид олж тогтоожээ. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гэнэтийн шалгалт явуулахад дээрх зөрчил илэрсэн байна.  

 

БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Сүнжин гранд” зочид буудлын хүсний агуулахад Туул голоос зөвшөөрөлгүй барьсан 200 зүйлийн 400 гаруй кг загас  хадгалагдаж байжээ. Зочид буудлын ресторан хэчнээн жил ингэж ажилласныг мэдэхгүй ч хадгалж байсан нь үнэн ажээ.

 

Хэдийгээр загас агнахыг хориглосон улирлын хугацаа дууссан боловч үйлчилгээний зориулалтаар загасчилсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах учиртай ажээ. Гэтэл зөвшөөрөл аваагүй байна. Түүнчлэн хүнсэнд хэрэглэсэн эсэх нь ч тодорхойгүй байгаa гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler