| |
Видео
Шинэ мэдээ
54 нэр төрлийн бүртгэлгүй эм худалдаалж байжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11
байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтаар хугацаа дууссан эм болон
бүртгэлгүй эм худалдаалж байсан хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна.
Тодруулбал,
"Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга орчим төгрөгийн эм, "Сүлдэн”,
"Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая
орчим төгрөгийн эм худалдаалсныг шалгалтаар илрүүлжээ.
Тиймээс
нэр бүхий эмийн санд албан шаардлага хүргүүлж, мөнгөн торгууль
ногдуулсан бол "Ананас” эмийн сан, "Интимэйт” биологийн идэвхт
бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах
саналаа холбогдох газар нь хүргүүлжээ.