|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд: Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн

УИХ-ын дарга М.Энхболд: Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн

Суулт зарлаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тус гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд буй. Дээрх дөрвөн гишүүнээс гадна УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцрох хүртэл чуулганы хуралдаандаа суухгүй гэдэгээ илэрхийлээд байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд дараах байр суурийг илэрхийллээ. 

 
 
УИХ-ын дарга М.Энхболд: 
 
ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх боломжийг олгохыг хүссэн. Энэ дагуу би Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа УИХ-ыг хуралдуулахаар завсарлуулсан. УИХ-аас зугатааж гарсан зүйлгүй. Тэр өдөр ирц бүрдээгүй учраас чуулган бүтэн өдөр хуралдаагүй. Тэгээд ажлын цаг дуусангуут нь би чуулганы танхимд орж ирэхэд  7-8 гишүүн байсан. Ганцаараа чуулганы танхимд орж ирээд чуулганы хуралдааныг хаасан гэдэг худлаа мэдээллийг тараасан. Миний эрүүл мэндттэй холбоотой худал мэдээлэл тарааж байна. Би эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй байна. 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх гэхээр намайг хийлгээгүй гэсэн. Өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдөр энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг надад хүргүүлсэн. Энэ хүсэлтийг хууль зүйн байнгын хороонд цохсон. Хууль зүйн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг хийж болох эсэхээр хууль хяналтын байгууллагатай зөвшилцөхөд шалгагдаж буй хэрэг учир болохгүй гэсэн.  Түүнээс би хорьж хаагаад байгаа зүйлгүй. Хууль номонд нь нийцвэл хийж болно. Ер нь энэ асуудлыг нээлттэй яриад асуудлыг нэг талд нь гаргаасай гэж би боддог. Энэ асуудлаар ээлжит бус чуулганы хуралдуулах санал гаргасан. Гэхдээ нийт гишүүдийн 3/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах хуулийн заалттай. Л.Оюун-Эрдэнэ гишүүний оруулж ирсэн бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын дарга үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхой болгох бичгийг өгсөн. Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн байна.  Надад өгөхгүй байх шалтгаан байхгүй. Намайг гүтгэж болно. Гэхдээ ажлаа хийж буй хуулийн байгууллагыг битгий гүтгэж, доромжлоорой. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлээр огцруулдаг хуультай.  Бодитой асуудал үүсвэл огцрох тухай асуудлаас татгалзаад байх зүйлгүй. Өнөөдрийн чуулган хуулийн дагуу ирц бүрдэж эхэлсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө орж ирж ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээсэй гэж бодож байна. Намайг өөрийн тааллаар чуулганы хуралдааныг зохион байгуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэдэг. Даргын зөвлөлд хоёр намын бүлгийн даргаас эхлээд Ерөнхийлөгч гээд бүх талаас төлөөлөл ордог. Өргөн барьсан хуулиа хэдийд яаж хэлэлцүүлэхээ тэд шийддэг.  Намайг огцруулах асуудлаа хуулийн дагуу албан бичгээр  тавиачээ. Чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах байдлаар асуудлаа битгий тавиач гэж мэдэгдлээ.
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler