|
Видео

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрыг хамгаалж үлдвэл хэрэгт холбогдуулна гэж УИХ-ын гишүүдийг дарамталж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо.

Чуулганы эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж өчигдөр хуралдсан Ёс зүйн хорооны шийдвэр болох "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй" гэх шалтгааныг хэлээд хурлаа хаяад гараад явчихлаа. Хуулийн хүрээнд УИХ-ын дарга гэдэг хүн бол хурал даргалагч.

УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш. Миний бие 2018 наймдугаар сарын 1-ний өдөр тоот дугаартай албан бичгийг Ёс зүйн хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлсэн. Энэ албан бичигт "М.Энхболд гэх хүн 60 тэрбумын асуудалтай холбогдсон байна. Үүнийг ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч" гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Харин өчигдөр гарсан шийдвэрээр Ёс зүйн хороо хуралдах гэж байна.

Энэ үйл явцаас Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байгааг харж болно. МАНАН гэх бүлэглэлийн "тоглоом" нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна.

УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад "Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна" гэж байна.

Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй бол Цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байгаа нөхцөл байдал үүсэж байна" гэлээ.

И.Болд

gereg.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler