| |
Видео
Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсан нь сүүлийн 27 жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол юм
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 60 тэрбумын гэх хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариу ирсэн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр уг мэдээлэлдээ "Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй ч 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдож намынхаа нэр хүндийг унагасандаа харамсаж байгаа" гэсэн утгатай байна.
Энэ нь сүүлийн 27 жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо.
Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна.
Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа.Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана.
Зөвхөн 60 тэрбумын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй гэлээ.
эх сурвалж:sonin.mn