|
Видео

Шинэ мэдээ

М.Энхболд "60 тэрбум"-ын хэрэгтэй холбоотойгоор уучлал гуйх биш харамсал илэрхийлжээ

М.Энхболд "60 тэрбум"-ын хэрэгтэй холбоотойгоор уучлал гуйх биш харамсал илэрхийлжээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ : "Өчигдөр 18:00 цагт УИХ-ын дарга М.Энхболдоос надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт:  "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй ч 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдож намынхаа нэр хүндийг унагасандаа харамсаж байгаа" гэсэн утгатай байна. 
Энэ нь сүүлийн 27 жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо.
Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна.
Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа.Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана.
Зөвхөн 60 тэрбумын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй " гэв.
Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга М.Энхболд М.Энхболд "60 тэрбум"-ын хэрэгтэй холбоотойгоор уучлал гуйх биш уг явдалд холбогдсондоо харамсал илэрхийлсэн байна.
эх сурвалж:sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler