|
Видео

Шинэ мэдээ

Ш.Раднээсэд: Байнгын хорооны гишүүдийн ирцийг бүрдүүлэх нь миний үүрэг биш

Ш.Раднээсэд: Байнгын хорооны гишүүдийн ирцийг бүрдүүлэх нь миний үүрэг биш

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр 11.00 цагт хуралдах байсан ч ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Өнгөрсөн сарын 20-ноос хойш арван удаа ирц авсан. Тэр бүрт хотод 4-5 гишүүн байсан. Харин өчигдөр /уржигдар/ хамгийн өндөр ирцтэй байсан ч харамсалтай нь ирц бүрдсэнгүй. Өчигдөр дахиад ирц бүрдэхгүй нөхцөл байдал бий боллоо. Наймдугаар сар гарчихсан гишүүд тойрогтоо ажиллаж, гадаад дотоодод чуулганы завсарлагаанаар явсан байна. Тиймээс ирц бүрдэхгүй байна. Таван гишүүн гадагшаа явсан бол дөрвөн гишүүн тойрогтоо ажиллаж байна.

Өчигдөр хоёр, гурван гишүүн тойрог руугаа явсан. Тиймээс ирц бүрдэх ямар ч боломжгүй байна. Гэхдээ ээлжит бус чуулганы асуудлыг Хууль зүйн байнгын хороо шийдэхгүй. Байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудлыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч УИХ-ын даргад тавьсан учраас өнгөрсөн сарын 19- нд УИХ-ын даргын зөвлөл хуралдаад Хууль зүйн байнгын хороогоор эхлээд ярь. Түүний дараа хууль зүйн үндэслэл байна гэвэл энэ асуудлыг чуулганаар хэлэлцье гэдэг шийдвэр гаргасан. Энэ хүрээнд л өнгөрсөн сарын 20-ноос хойш Хууль зүйн байнгын хороо хуралдах оролдлого хийж байна. "60 тэрбум”- ын гэх хэргээр нээлттэй сонсгол хийх тухайд үүнийг ганц байнгын хороо дур мэдээд шийдчихдэг юм биш.

УИХ-ын Дэгийн тухай хуульд Сонсгол зохион байгуулах гээд тусдаа бүлэг байна. Энэ хуулийн дагуу тухайлсан хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах боломжгүй гэж үзсэн. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд мэдэгдсэн” гэлээ. Харин Байнгын хорооны ирц бүрдүүлэх тухайд тэрбээр "Хуралд ирж оролцох нь гишүүдийн үүрэг. Түүнээс гишүүдийг энд байлгаж, хуралд нь суулгах нь миний үүрэг биш” гэдгийг хэллээ.

М.Тогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler