|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал хураалтанд ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийг оролцуулахгүй

Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал хураалтанд ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийг оролцуулахгүй

 


УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг энэ сарын 19-нд өргөн барьсан. Дээрх гишүүдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга болон Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны дарга нарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороо болон чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байхыг шаардаж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг санал хураалтад оролцуулах нь шударга шийдвэр гарахад сөргөөр нөлөөлнө” гэлээ. Мөн Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад гишүүдийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын албан ёсны мэдээлэлд тулгуурлан ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон гишүүдийг байнгын хороо болон чуулганы хуралдааны санал хураалтад оролцуулах эсэхийг шийдэх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler