|
Видео

Шинэ мэдээ

ЖДҮХС-тай холбоотой төрийн 6 албан хаагчийг саатуулан шалгаж байна

ЖДҮХС-тай холбоотой төрийн 6 албан хаагчийг саатуулан шалгаж байна

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн (ЖДҮХС)-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани хөнгөлөлттэй зээл авсан хэргийн шалгалтын явцын талаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас тодруулаа.

Тэрбээр, "ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлыг АТГ шалгаж байгаа. Тус сангаас 2018 онд 222 аж ахуйн нэгжид 96 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарснаас 211-т нь мөнгийг нь шилжүүлсэн байна. Зээл авсан аж ахуйн нэгжүүд тухайн зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, өндөр албан тушаалтан нөлөөлсөн эсэхийг ч нэг бүрчлэн шалгаж байна. Хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагааны нууцлалыг хадгалах үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөөтэйгүүр шүүхээс эцсийн байдлаар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөх нь хувь хүн, аж ахуйн нэгжийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Одоогоор төрийн 6 албан хаагчийг саатуулан шалгаж байгаа” гэсэн тайлбар өгөв.

unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler