| |
Видео
Шинэ мэдээ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас 500 сая.төг-ийн зээл авсан нь тодорхой болов
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан хаагчдын нэрсийг бид үргэлжлүүлэн зарласаар байна.
Энэ удаад хуучнаар Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 2018 онд ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан баримт гарч ирлээ.
Ц.Ням-Осор Авлигатай Тэмцэх Газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Хос-Эрхэс” ХХК -ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тэгвэл тэрбээр энэ 100 хувь эзэмшдэг компаниараа 500 сая төгрөгийн зээлийг ЖДҮХ-гаас авжээ.
Баримт 1, 2018 онд ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын жагсаалт, Эх сурвалж: ЖДҮХС,
Эх сурвалж: IKON.MN |