|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-аас зээл авчээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-аас зээл авчээ

 

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуйн нэгж, бизнесмэнүүдэд очих ёстой зээлийг "булаасан" төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс нэмэгдсээр байна.

Хамгийн сүүлд олон нийтэд ил болсон мэдээллээр Дархан-Уул аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой боллоо.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн 2013 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн "Долоон болдог" ХХК нь ЖДҮХС-аас зээл авсан гэх баримт дэлгэгдэв. Тэрбээр "Долоон болдог" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Тун сонирхолтой нь,  ЖДҮХС ийн захирал н.Төгсбилэг гэгч нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн туслахаар ажиллаж байгаад тус газрын захиралаар томилогдсон юм байна.

Иргэн таны төлөө, эрүүл , шударга нийгэм цогцлоохын төлөө амь бие үл хайрлан зүтгэнэ хэмээн өглөө оройгүй зурагтаар ярилцлага өгч УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа шударга бус үйлдэл хийдэг УИХ-ын гишүүдийг дахин сонгохгүй байх хөдөлгөөн тухайн тойрог, орон нутагт аль хэдийн өрнөөд эхэлжээ.

Э.Сүрэн

sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler