| |
УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь ил боллоо
УИХ-ын нэр бүхий гишүүдээс гадна банкны захирал, төрийн тусгай чиг үүрэгтэй албаны дарга нарын нэр ч, баримт мэдээлэлтэйгээ тодорсоор байгаа юм. Ёстой л 76 гишүүн, сайд, дарга нарын хэд нь нэр цэвэр үлдэх нь цаг хугацааны л асуудал болох нь.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Н.Учрал, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос гадна Төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар нар хувийн компанидаа хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болоод байна.
Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан шүүмжлэлд өртөөд байгаа УИХ-ын гишүүдийн эгнээнд Б.Ундармаа гишүүн "нэгджээ”. Тэрээр 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээл авсан баримт гарч ирлээ.
Б.Ундармаа гишүүн АТГ-т өөрийнх хөрөнгө гэж мэдүүлсэн "Доктор МЭИК" ХХК-даа 700 сая төгрөг авсан байх юм. Гишүүний өнгөрсөн жилийн ХОМ-ийг харвал түүний хөрөнгө 128 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Эх сурвалж: www.polit.mn