|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Устах аюулд хүрч байсан аргаль 100 гаруй толгой болж өсчээ

 
 

Устах аюулд хүрч байсан аргаль 100 гаруй толгой болж өсчээ

 

Хөвсгөл аймагт 20-иод жилийн өмнө 30 гаруйхан үлдээд байсан аргаль хонийг хамгаалахад ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсны дүнд өсч үржин өнөөдөр 100 гаруй толгой болжээ.

"Хорьдолын аргаль 1990 онд 33 толгой болж устах аюулд орж байсан бол олон жилийн хамгааллын ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар 100 толгой давжээ. Ан амьтдыг өсгөж үржүүлэхийн тулд байгаль хамгаалагч нар зэрлэг ан амьтнаас хамгаалах, хулгайн анчдаас сэргийлэх, идэш тэжээл ховордсон үед өвс тэжээл тавьж өгөх зэрэг ажлыг жилийн дөрвөн улиралд цас, бороо, шуурга, салхи зэрэг байгалийн үзэгдлийг үл тоон ажиллаж байна.

Уйгагүй хөдөлмөрлөж хамгаалж чадвал зэрлэг амьтан хэрхэн өсөж болдогийг зураг болон дүрс бичлэгнээс харж болно” гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байв.

Тус аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтад 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг бөгөөд хамгаалалтын үр дүнд нэн ховор, ховордсон амьтдын тоо өсөн үржиж нэмэгдсээр байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler