|
Видео

Шинэ мэдээ

Байгалийн гамшигт амь насаа алдах эрсдэл өндөр улсуудыг нэрлэжээ

Байгалийн гамшигт амь насаа алдах эрсдэл өндөр улсуудыг нэрлэжээ

Германы "Bьndnis Entwicklung Hilft” нийгэмлэгийн мэргэжилтнүүд байгалийн гамшгийн улмаас амь насаа алдах эрсдэл манай гарагийн аль хэсэгт өндөр байгааг харуулсан дэлхийн улс орнуудын шинэ жагсаалт гаргасан тухай "Der Spiegel” сэтгүүлд мэдээлжээ. 
Германы Рур-Их сургуулийн профессор Катрин Радткегийн удирдлаган дор судалгаа хийсэн мэргэжилтнүүд дэлхийн 171 орны байгалийн гамшгийн статистик мэдээллүүдэд, мөн иймэрхүү гамшигт эрх баригчдын бэлэн байдлын түвшинд дүн шинжилгээ хийсэн байна. Ингээд байгалийн гамшиг нүүрлэсэн тохиолдолд амиа алдах эрсдэл Номхон далайн Ванауату болон Тонга улсад хамгийн өндөр гэж үзжээ. Энэ бүс нутагт газар хөдлөлт, цунами, хар салхи онцгой аюул учруулдаг байна. Үүнтэй адил нөхцөл байдал хөрсний гулгалт, галт уул дэлбэрэх эрсдэл маш өндөр Филиппин улсад ажиглагджээ. Эрсдэл өндөр орнуудын тоонд мөн Төв Америк, Баруун болон Төв Африк, мөн Зүүн Өмнөд Азийн орнууд орсон байна.
Судалгааны дүнгээс үзвэл, байгалийн гамшгийн үед эрсдлийн хувьд Катар, Мальта болон Саудын Араб харьцангуй аюулгүй орнууд болжээ.
"Гамшгийн эрсдэл харилцан адилгүй байна. Гол төлөв арлын улсуудад болон Номхон далайн, Азийн болон Төв Америкийн бага эсвэл дунд орлоготой орнуудад эрсдэл өндөр байна” гэж мэргэжилтнүүд онцлон хэлсэн байна. 
Мэргэлжтнүүдийн судалгаанаас харахад, хангалттай тооны зам, нисэх онгоцны буудлууд нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, аврах албаныханд хариу арга хэмжээг түргэн шуурхай авах боломж олгодог учраас улс орны дэд бүтэц нь аюулгүй байдлыг хангах шийдвэрлэх хүчин зүйл болдог байна. Судлаачид мөн цахилгааны шугам сүлжээний тогтвортой байдал, ундны цэвэр усны хангамж, эмнэлгийн байгууллагууд, эмч нар хангалттай эсэхэд онцгой ач холбогдол өгчээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler