|
Видео

Шинэ мэдээ

Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо өссөөр байна

Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо өссөөр байна

Индонезид болсон газар хөдлөлт болон цунамигийн улмаас амиа алдсан хүний тоо 1558 болж нэмэгдсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газар мэдээлжээ.

Байгалийн гамшгийн улмаас 1424 хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлж байв. Гамшгийн талаарх шинэ мэдээллийг Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газар "Twitter” дэх хуудсандаа тавьжээ. Цунами дагуулсан газар хөдлөлтийн улмаас 2500 гаруй хүн гэмтэж бэртэж, 113 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бол 150 гаруй хүн нурангинд даруулсан хэвээр байна.

Есдүгээр сарын 28-ны өглөө Индонезын Сулавеси арлын эрэг хавьд Палу хотоос холгүй 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний дараа тус бүс нутагт дахин 7,4 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн дараах хэд хэдэн түлхэлт бүртгэгджээ. Палу хотод хоёр метр хүртэл өндөр цунами дэгдсэн байна.

Индонзид аравдугаар сарын 11-нийг хүртэл онцгой байдлын дэглэм тогтоожээ. Эрх баригчид байгалийн гамшгийн уршгийн арилгахад 560 тэрбум рупий /37,6 сая ам.доллар/ гаргахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler