|
Видео

Шинэ мэдээ

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хоккайдо арлын 16 оршин суугч амиа алджээ

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хоккайдо арлын 16 оршин суугч амиа алджээ

Японы Хоккайдо аралд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 16-д хүрч, 26 хүн сураггүй алга болсон байна. Энэ тухай Ерөнхий сайд Шинзо Абэ гамшгийн уршгийг арилгах асуудлаар болсон засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдлээ.
Өмнө нь 13 хүн амиа алдсан тухай мэдээлж байсан юм.
Пүрэв гарагт шилжих шөнө Хоккайдо аралд 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн голомт нь Ибура районд, 37 км-ийн гүнд байжээ.
Тус арал дахь Ацума тосгоны орчимд 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон газарт хөрс нурсан байна. Эрэн хайх, аврах ажиллагаа өнгөрсөн шөнийн турш үргэлжилжээ. Арал дээр цахилгаан хангамж бүрэн тасалдаж, 3 сая гаруй айл өрх тог цахилгаангүй болсон байсан бол өнөө өглөө 964 мянган байшин барилгын эрчим хүчний хангамжийг сэргээсэн байна. Цахилгаан хангамжийг бүрэн сэргээхэд 7 хоногийн хугацаа шаардлагатай ажээ.
Шинээр барьсан "Титосэ” нисэх онгоцны буудлын барилгад эвдрэл гарсан учраас хаажээ. Баасан гарагийн бүх нислэг цуцлагдсан байна.
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler