| |
Видео
Шинэ мэдээ
Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ
Индонезийн Ломбок арал дээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж 436 хүрсэн тухай тус улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг мэдээлжээ.
"Detik” цахим хуудасны мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 1300 хүн бэртэж гэмтсэний тал гаруй нь нэлээд хүнд бэртэл авсан байна.
Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төвийн мэдээлснээр, өнгөрсөн 8 дугаар сарын 5-нд Ломбок арал дээр 6,6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг