|
Видео

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас шүүхийн гадаа жагсаал хийхийг хоригложээ

Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас шүүхийн гадаа жагсаал хийхийг хоригложээ

Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах "Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болно.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос маргааш болох шүүх хуралд ажиглагчаар оролцох, мөн шүүхийн гадаа жагсаал хийх хүсэлтийг гаргасан юм.Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралд тухайн хэргийн оролцогч нараас өөр хүнийг оруулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас шүүхийн гадаа жагсаал цуглаан хийхийг хоригложээ.

Иймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос"Эмэгтэйчүүд ээжүүдийг сошиал орчинд нэгдэж бяцхан охины шүүх хурал хуулийн дагуу явагдаж гэмт хэрэгтнүүдийг зохих хуулийн хариуцлага хүлээлгэх шударга үнэний төлөө"Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” -ийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна”мэдэгдлээ.

unen.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler