| |
Видео
Шинэ мэдээ
Д.Гантулгын шүүх хурал болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал наймдугаар сарын 17-нд буюу маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно. Хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцох аж. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно.