|
Видео

Шинэ мэдээ

Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ

Дөрвөн настай охины хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал маргааш 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах юм. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Д.Тунгалаг, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өнөржаргал, гэрч шинжээчээр Манлайжав, Дарханбаатар нар оролцоно.

Шүүгдэгч Г.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ. Харин Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган шүүх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler