|
Видео

Шинэ мэдээ

Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ

Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ

Дөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг маргааш /05.21/ Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүнэ.

 

Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг охины амь нас аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Түүнийг гэм буруутай гэж үзвэл тав хүртэлх жилийн ялаар шийтгэх юм.

 

Харин талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг нь няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгчдэгчээр татжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар эсвэл цаазаар авах ялаар шийтгэх гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler