| |
Т.Цогт, Г.Маралмаа нарыг өнөөдөр шүүнэ
Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болно. Энэ оны хоёрдугаар сард дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн сэжигтнээр төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг саатуулан шалгаж, шүүхийн байгууллагад шилжүүлээд байгаа юм.
Олны анхаарал, хүлээлтийн дор байгаа шүүх хурал 11.00 цагаас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Прокурорын байгууллагаас хойд эх Г.Маралмааг бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Цогтын хувьд гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.