|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 3-ны баасан гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцжээ.
Хохирогч Ч.Наранзаяа дээрх урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцоогүй байна. Яллагдагч Д.Гантулга хүсэлт гаргах эрхээ эдэлнэ гэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гаригт 11:00-15:00 цаг хүртэл үргэлжилжээ. Хохирогч Ч.Наранзаяагийн хувьд Д.Гантулгын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж гомдол гарган, улмаар шүүх хуралдаанд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, дахин хоёр өмгөөлөгч нэмэх, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяагаа гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Гантулгын хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэж байх тул гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар түүний хүсэлтийг шийдвэрлэх захирамж гарчээ. Улмаар Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэжээ. Шүүх хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах юм байна. Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:
 
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
 
1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler