|
Видео

Шинэ мэдээ

Д.Гантулга, Д.Мурат нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэв

Д.Гантулга, Д.Мурат нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тодруулбал тэдний гэм буруутай эсэхийг тун удахгүй шүүх хурлаар хэлэлцэж тогтоох нь. Гэхдээ шүүх хурлын тов хараахан тодорхой болоогүй байна. Яагаад гэвэл шүүгч нар амарсан байгаа учраас бүрэлдэхүүний ирц хүрэлцэхгүй тул энэ сардаа бол хэрэг нь шүүхээр орохгүй байх гэдгийг эх сурвалж хэлж байна. Д.Муратын хувьд Б.Бахытгүл гэх эмэгтэйг зодсон гэх хэргээр буруутгагдаж түүнд, Эрүүгийн хуулийн 11.6.1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Харин Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэргээр буруутгагдаж буй гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler