| |
Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах "Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.21/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно.
Энэ сарын 7-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу тэдний хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг энэ сарын 21-ний 10.00 цагт хийхээр товлосон юм.
Өнөөдөр болох шүүх хуралд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралд тухайн хэргийн оролцогч нараас өөр хүнийг оруулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.
Иймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос"Эмэгтэйчүүд ээжүүдийг сошиал орчинд нэгдэж бяцхан охины шүүх хурал хуулийн дагуу явагдаж гэмт хэрэгтнүүдийг зохих хуулийн хариуцлага хүлээлгэх шударга үнэний төлөө"Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” -ийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна.
Г.Нараа
unen.mn