|
Видео

Шинэ мэдээ

Ч.Наранзаяагийн өмгөөлөгчийн саналаар Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Ч.Наранзаяагийн өмгөөлөгчийн саналаар Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан.
Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон. 
Гэвч уг шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөрийн 11.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлалаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler